Гуантанамогийн мөрдлөгийг сэргээв

Хуучирсан мэдээ: 2011.03.08-нд нийтлэгдсэн

Гуантанамогийн мөрдлөгийг сэргээв

Сүүлийн хоёр жилийн турш үйл ажиллагааг нь түр зогсоогоод байсан Кубын Гуантанамо арал дээрх шоронгийн хоригдлуудыг мөрдөн байцаах ажлыг дахин эхлүүлэхийг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама зөвшөөрчээ. Ингэснээр сонгогдон гарч ирснийхээ дараа Гуантанамогийн энэхүү гунигт түүх, дуулиант эрүү шүүлтийн дурсамжуудыг агуулж байгаа шоронг хаахаа амлаж байсан Барак Обамагийн амлалт талаар болж улстөрийн томоохон ялагдал амсаж байна гэж ажиглагчид үзэж байгаа гэнэ.

Обама Гуантанамод хоригдож байгаа хоригдлуудыг шүүх, мөрдөн шалгах ажлыг АНУ-ын нутаг дэвсгэрт үргэлжлүүлэх санал гаргаж байсан ч энэ нь ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Одоогоор Гуантанамод нийтдээ 172 хүн хоригдож байгаа бөгөөд тэдгээр сэжигтнүүдийг 2001 оны 9 сарын 11-ний алан хядах үйл ажиллагаанд холбоотой хэмээн буруутган хорьж байгаа ажээ. Тэдний 35 нь одоогоор шүүхээр орж хэргээ шийдүүлэхэд бэлэн болсон байна. Гуантанамогийн хоригдлуудын ихэнх нь тулгаж байгаа хэрэгт огт хамааралгүй хэмээн зарим эх сурвалжууд мэдээлдэг хэдий ч тэднийг ямар нэгэн хэрэгт холбогдуулсан үндэслэл болоод нотолгоогүйгээр шууд барьж хорьсон байдаг. Ийм маягаар цаашид ч баривчилгаа хийгдэх болно гэж Обама хэлээд мөрдөлт явуулах шинэ журмыг гаргаж байгаагаа олон нийтэд зарлажээ.

М.Наст
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж