
гэрээ олон нийтийн дунд анхаарал татсан асуудал хэвээр байна. Оюутолгойн гэрээг байгуулахаас өмнө УИХ-аас тов тодорхой шийдвэрийг гаргасан. Мөн УИХ-ын 57 дугаар тогтоолд Оюутолгойд анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмшлийн хувь хэмжээг 50 хувьд хүргэх ёстой хэмээн тодорхой заасан тул тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд буурь суурьтай ярилцах ёстой” хэмээн тэмдэглэлээ.
Харин Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилж, Монголын талын эзэмшлийн хувь хэмжээг 50 хувьд хүргэх ёстой гэх шаардлага тавьж буй УИХ-ын нэр бүхий 20 гишүүний хувьд энэ удаад ширээн дээрээ “Алдаатай Оюутолгойн гэрээг засах ёстой” гэсэн бичгийг байрлуулсан нь, хэвлэлийнхний анхаарлыг татаад авлаа. Чуулганы нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл үг хэлж дууссаны дараа Төрийн дуулал эгшиглэж, УИХ-ын гишүүд хүндэтгэл үзүүлснээр чуулганыг завсарлууллаа.
Г.Дарь