МУИС-ийн оюутнууд жагсч байна

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

МУИС-ийн оюутнууд жагсч байна

МУИС-ийн
оюутнууд сургуулийнхаа нэгдүгээр байрны өмнө жагсч байна. Тэд
сургуулийнхаа захирал С.Төмөр-Очирыг албан тушаалаасаа огцрохыг шаардан,
ийн жагсч байгаа аж. Ийм шаардлага тавих болсон нь сургуулийн засварын
ажлыг гүйцэтгэлтэй холбоотой хэмээн зарим оюутнууд тайлбарлаж байна.

“МУИС-ийн хоёрдугаар байрны засварыг С.Төмөр-Очир захирлын талын хүн
тендэрт шалгарч гүйцэтгэсэн төдийгүй, цаг хугацаандаа амжуулж засварын
ажлыг хийгээгүйгээс гадна, дунд нь будилаан нэлээд үүссэн” гэж  оюутнууд
үзэж байгаа аж. Тус сургуулийн оюутнууд эхлээд МУИС-ийн хоёрдугаар
байрны өмнө жагсч байснаа одоо нэгдүгээр байрны гадна ирээд байна. 

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж