Номхон далайд аварга загас агнахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

Номхон далайд аварга загас агнахыг хориглов

Маршаллын арлын улс тэнгисийн хоёр сая гаруй км/кв талбайд аварга загасны дархан цаазат газар байгуулахаар болжээ. Номхон далайн энэ жижиг улс аварга загасны хууль бус ан, эд эрхтэний худалдаа болон загасчлалын зар сурталчилгааг хориглоод байна. 68,000 хүн амтай Маршаллын арлын эдийн засгийн гол суурь нь далайн аялал жуулчлал ажээ. Замбараагүй загасчлал болон аялал жуулчлалаас болж амьдрах орчин нь хумигдаж буйгаас аварга загасны төрөл зүйлүүдэд мөхлийн аюул нүүрлээд байна.  Аварга загасны төрөл зүйлүүдээс гуравны хоёр нь устаж буй нэн ховор амьтныг бүртгэдэг Улаан номонд бичигдсэн байна.  Аварга загас хамгаалах хууль санаачилсан тус улсын хууль тогтоогчид "Аварга загас энэ арлын ард түмний соёл зан заншил, эдийн засаг, байгаль орчны хамгийн том асуудал. Маршаллын арлын улс хэдийгээр жижиг боловч Номхон далай одоо аварга загасны дархан цаазат газар боллоо” гэжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж