
Хүйтний улиралд техник хэрэгслийн аюулгүй байдлыг хангаагүйгээс, мөн иргэдийн болгоомжгүй үйлдлээс автомашин шатах тохиолдол ийнхүү гардаг. Иймд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангаж автомашины эд ангиудын цахилгаан холболтыг тогтмол шалган, тээврийн хэрэгслээ бамбардаж асаах, паяальникаар гэсгээх, газаар халаах зэрэг үйлдэл хийхгүй байхыг НОБГ-оос анхаарууллаа. Мөн амралтын өдрүүдэд хээрийн өвс шатсан хоёр ч дуудлага ирсэн байна.Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны оршин суугч хашааныхаа хогыг шатааж байгаад гал алдаж 0,8 га талбайд хээрийн өвс шатаж байсныг Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасаг, Налайх дүүргийн Лан өндөр хайрхан гэдэг газар гал түлж гал алдсанаас 5 га талбайд хээрийн өвс шатаж байсныг Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасаг унтраажээ.