Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

Их депрессийн жор

Дэлхий ертөнцөд шинэ Их депресси ирж байна хэмээн нэр цуутай санхүүч Жорж Сорос сануулж байна. Агуу их хямралаас зугтахын тулд Европыг засаг захиргаа нь нийтийн Сангийн яам байгуулж, том банкуудыг  Европын төв банкны удирдлагад оруулах хэрэгтэй хэмээн санхүүч  үзэж байна. Түүний санал болгосон арга хэмжээ нь бараг төрийн капитализм юм хэмээн шинжээчид сануулж буй.

Санхүүгийн зах зээл ертөнцийг Их деп­рессид түлхэж засаглал нь нэн ялангуяа Европт байдлын хяналтаа алдаад байна гэж нэртэй санхүүч, тэрбумтан Жорж Сорос The Financial Times сонинд  бичсэн өгүүлэлдээ хэлсэн байна.

“Засаг захиргаа нь өрнөж буй хэрэг явдлыг хяналтдаа авах ёстой, нэн яаралтайгаар” хэмээн Сорос уриалж байна. Үүний тулд гурван алхам хийх хэрэгтэй гэнэ. Нэгдүгээрт, евро бүсийн орнуудын Засгийн газрууд нэгдсэн Сангийн яам байгуулахаар зарчмын тохиролцоог хийх ёстой. Хоёрдугаарт, “том банкуудыг ЕТБ-ны удирд­лагад өгч түр хугацааны баталгаагаа ба урьдчилсан хөрөнгө задлах талдаа тохиролцох хэрэгтэй гэнэ. ЕТБ нь тэдэнд зээлийн тодорхой хэмжээний мөнгийг хадгалах мөн дебитийн зээлийн нийт мөнгөтэйгөө үлдэхийг зөвшөөрөн банкуу­дын өөрсдийн хөрөнгөөр эрсдэлийн ажил­лагаа явуулахыг нь хянаж байх ёстой гэнэ. Соросын үзэж байгаагаар Грекийн дефолтыг бусад орнуудад гаргахгүй байх нь хойшлуулалтгүй  зорилт байх ёстой ажээ. Банкууд ба Итали, Испани зэрэг орнуудын үнэт цаасны өрийн асуудал бол хоёр эмзэг хэсэг нь болж байна. Тиймээс гурав дахь шаардлагатай арга хэмжээ нь Итали, Испанид өрөө хамгийн бага ханштай болгон бүтцийн өөрчлөлтөд оруулахыг Европын төв банк зөвшөөрөх явдал  гэнэ. Өөрсдийн үйл ажиллагаандаа хангалтай биш идэвх харуулахгүй байгаа гэдэг Европын удирдлагын  хаягаар Сорос шүүмжлэлээ нэг биш удаа гаргаж байлаа. “Эрх баригчид шийдвэр санал болгохгүйгээр цаг уяж байна” гэж тэр ярьсан. Наймдугаар сарын дундуур тэр евро бүсийн хямралыг Герман гүнзгийрүүлж байна гэж хэлсэн байв.

“Европын лидерүүд одоо хямралыг давах үр дүнтэй арга хэмжээ авч чадахгүй байна. Европын орнуудын өрийн зах зээлийн сөрөг  үйл ажиллагаа нь эдийн засгийн бодит салбарт мэдэгдэхүйц хор хөнөөл авчирсаар байна” гэж Оросын ТКБ Капитал банкны шинжээч Сергей Карыхалин гэж Соросыг дэмжин хэлээд түүний санал болгож байгаа арга хэмжээг хэтэрхий радикал гэж нэрлэв.

“Бүрэн хяналт гэдэг нь Зөвлөлтийн үеийнх. Соросын санал ба хэсэгчлэн нийгэмчлэх зэрэг нь эдийн засгийн зохицуулалтад төрийн оролцоог нэмэгдүүлэн зах зээлийн хүрээг хазгаарлах болгож байгаа нь нэг ёсондоо улсын капитализмыг бүхнээр илүүтэйгээр санагдуулж байна” хэмээн Орос дахь BDO-гийн макро эдийн засгийн төвийн захирал Елена Матросова тайлбарлав.

Бүх эдийн засагчид Соросыг дэмжихгүй байгаа. Дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдлыг хямралын хоёрдугаар давалгаан гэж нэрлэх нь буруу. Дэлхий 2008 онд эхэлсэн уналтдаа байгаа гэдэгт Нобелийн эдийн засгийн шагналтан Кристофер Антониу Писсаридес үзэж байна. “Энэ бүгд бол 2008 оны хямралын үргэлжлэл. Ер бусын сонин хямрал байлаа. Санхүүгийн салбараас эхлээд одоо ердийнх шиг хөрөнгө оруулалттай тулгаралгүйгээр өрийн асуудал болж байна. Би эндээс хямралын хоёр дахь давалгааг харахгүй байна” хэмээн Писсаридес өгүүлэв.

“Германы парламентад Европын холбооны тогтворжуулах санг өргөжүүлэхээр санал хураасныг хэрхэн хүлээн авч байгаа нь зах зээл Европын удирдлагад итгэж буй харууллаа” хэмээн Broco компанийн судалгааны тасгийн удирдагч Алексей Матросов дүгнэсэн байв. Грект санхүү нь тогтворжтол туслах юм. Грекийн дефолтыг гаргавал Кипр ба Германы банкуудад ноцтой асуудал үүснэ. “Үзэл суртлын талаасаа тэр нь дефолтын зөөлөн хувилбар байж болох бөгөөд үүний дагуу Грекийн өрийн асуудал мэдэгдэхүйцээр буурах ёстой. Энэ хугацаанд үнэт цаас баригчдын алдагдал нь цаг хугацааны сунгалттай бөгөөд Төв банкны зүгээс нөхвөр хийн санхүүгийн салбар дэмжигдсэн байх хэрэгтэйг шинжээчид хэлж байна.

Ш.МЯГМАР

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж