Обама “нэг дугаарын” террористийг устгаснаа албан ёсоор зарлав

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

Обама “нэг дугаарын” террористийг устгаснаа албан ёсоор зарлав

АНУ-ын ерөнхийлөгч  Барак Обама есдүгээр сарын 30-ны өдөр Аравийн хойгийн “Аль-Каида” бүлгийн лидер гэгдэх америк иргэн Анвар аль-Авлакийг устгасан тухай албан ёсоор зарлав хэмээн Agence France-Presse дамжуулжээ.

Төрийн тэргүүний хэлснээр Авлакийн мөхөл нь “Аль-Каида” бүлгийн хувьд сүйрлийн цохилт болсон бөгөөд терроризмын эсрэг тэмцлийн “эргэлтийн эгшин” болж байгаа ажээ. АНУ-д төрж өссөн Авлаки нь АНУ ба Их Британийн эсрэг террорист халдлага үйлдэхийг уриалагч байсан гэж ерөнхийлөгч хэлээд “Аль-Каида” бүлэглэлийн лидерүүд өөрийгөө аюулгүй байдалд байгаа хэмээн хэзээ ч тайван байж чадахгүй хэмээн  сануулсан байв.


Гэхдээ тэр Авлаки амь үрэгдсэн гэх ямар нэгэн баталгааг гарган хэлээгүй байна. Террористийг усгасан гэх Йемений эрх баригчид ч баталгааг бас гаргасангүй. Мөн ерөнхийлөгч түүнийг ямар нөхцөлд хөнөөгдсөнийг хэлсэнгүй.

Энэ жилийн хоёрдугаар сард АНУ Авлакийг “шинэ нэг дугаарын террорист” хэмээн зарласан байв. Өмнө нь түүний дүү  Анвар аль-Авлаки амьд тэрээр нисгэгчгүй онгоцны цохилтод өртсөн машины цуваанд яваагүй хэмээн “Синхуа” агентлагт мэдэгдсэн байв. Мөн Йемени Батлан хамгаалах яам цэргийнхэнтэй буудалцах үеэр тус орны өмнөд хэсэгт Авлаки алагдсан гэж мэдээлсэн байлаа.

Йемений “Аль-Каидагийн” эсрэг идэвхтэй тэмцэл явуулна гэж АНУ амласны дараа террористийг нисгэгчгүй онгоцноос хийсэн довтолгооны явцад устгагдсан гэж мэдэгдэж байна.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж