
Тийм ярилцлага өгөх санаа Дмитрий Медведевт гэнэтхэн төрсөн бололтой. Ерөнхийлөгч сувгуудын удирдлага Константин Эрнст, Олег Добродеев ба Владимир Кулистиков нартай уулзсан мэдээлэл баасан гаригийн шөнө гарч ирсэн гэж Медведевийн хэвлэлийн төлөөлөгч Наталья Тимакова “КоммерсантЪ” сонинд тайлбарласан байв. “Нэгдмэл Орос намын хурал дээр хийгдсэн шийдвэрийн үргэлжлэл болон улс орны байдлыг хэрхэн харж буйгаа ерөнхийлөгч тайлбарлах нь зүйн хэрэг гэж үзсэн юм” хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь ярьжээ.
Д.Медведевт яагаад ингэх хэрэгтэй болсон нь ойлгомжтой. Сонгуульд тэр биш Владимир Путин дэвшинэ гэж зарласнаас хойш түүнд олон асуудалд тайлбар өгөх шаардлага гарсан. Энүүхэндээ гэхэд зарчмын шинэлэг зүйл огт байхгүй ярилцлага байлаа. Холбооны телевизийн гурван сувгийн удирдлага ч түүнд хурц асуудал үл тавив. Ерөнхийлөгчийн ийм уулзалтууд нь ярилцлага биш Горкид хийгддэг нөхөрсөг уулзалт шиг л сэтгэгдлээ энэ удаа ч хадгалав. Гэхдээ Медведевийн хэлсэн зарим үг хоёр янзаар тайлбарлаж болох байснаас сонирхол татсан гэж болно.
Олон орос хүнд сонгуульд яагаад Медведев өөрөө биш Путин өрсөлдөх болсон бэ гэдэг асуудал сонирхолтой байсан нь ойлгомжтой. Дөнгөж гуравхан сарын өмнө Дмитрий Медведев The Financial Times сонинд ярилцлага өгөхдөө “ерөнхийлөгчийн байранд байгаа ямар ч удирдагч нэрээ дэвшүүлэх хүсэлтэй байх ёстой” хэмээн мэдэгдэж байлаа. Тийм тохиолдолд Медведев нэрээ дэвшүүлэх хүсэлтэй гэж ойлгогдож байсан юм. Гэвч төлөвлөгөө нь өөрчлөгдлөө. Путинийг дэвшүүлэх болсноо тэр одоо түүний нэр хүнд өндөр байгаагаар тайлбарлаж байна.
“Үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхийлөгчийн хувьд хангалттай өндөр итгэл хүлээсэн өнөөгийн нөхцөлд сонгуулийн чансаа сайтай байгаа нь надад тааламжтай байна. Нөгөө талаасаа ерөнхий сайд Владимир Путин яг одоо манай орны хамгийн нэр хүндтэй улстөрч, түүний чансаа арай илүү байна” гэж Медведев мэдэгдээд “өөрийн орон, өөрийн ард түмэндээ ашиг тус болоход” түүний “гол амбиц” байгаа гэжээ.
Хэрэв Медведевийн хэлсэн чансааны асуудал үнэн бөгөөд тэд олон нийтийн санал асуулгаар л ерөнхийлөгчийн суудлыг хуваалцсан гэх юм бол тус орны хувь заяаг шийдсэн тэр тоонуудын тухай хэлэх нь зүйтэй болов уу. Олон нийтийн санал бодлыг судлах бүх Оросын судалгааны төвийн (ВЦИОМ) есдүгээр сарын 24-нд явуулсан олон нийтийн санал асуулгаар Медведевийн ерөнхийлөгчийн үйл ажиллагааг оросуудын 59 хувь нь дэмжжээ. Путиний дэмжлэг 61 хувьтай байна. Тэдний хоорондын ялгаа дөнгөж хоёрхон хувьтай (есдүгээр сарын дундуур дөнгөж нэг хувь байсан юм) бөгөөд ердийн статистикт 3,4 хувийн хэлбэлзэл байдаг.
Медведев, Путин хоёрын хооронд онцын ялгаа байхгүйг ерөнхийлөгч өөрөө улс төрийн нэгэн хүчнийг төлөөлж байгаа хоёр хүний хооронд маргаан байхгүй хэмээн хэлсэн. “Бидэнд өөрийн зуршлын цуглуулга байх нь мэдээж. Улс орныг хөгжүүлэх стратегийн олон асуудлаар бид маш ойрхон байр сууринд байгаа. Тактикаараа ч мөн ялгаагүй. Бид өрсөлдөж байх ёстой юм уу?” гэж ерөнхийлөгч бухимдаад, Оросын байдлыг Америкийн туршлагаар харах санал тавив. “За, бид ийм жишээ татаж болно. Жишээлбэл Барак Обама Хиллари Клинтонтай өрсөлдөх үү? Тэр хоёр хоёулаа л ерөнхийлөгчид үнэлэгдэж байсныг би сануулж байна. Үүнийг төсөөлөх аргагүй ш дээ!” гэж тэр хэлжээ.
Хэрэв 2008 онд ерөнхийлөгчийн суудлын төлөө ширүүхэн өрсөлдөж байсан Барак Обама, Хиллари Клинтон нарын тухай ярих юм бол яагаад боломжгүй гэж. Медведевийн логикоор бол тэр хоёрын сонгуулийн өрсөлдөөнд “Бид улс төрийн үр дүнд хүрэх хүсэлтэй учраас тохойгоороо нудралцаад хэрэггүй” гэх ухааны үг яриад тохиролцох хэрэгтэй байсан болж байна. Харин үүнийг чинь л төсөөлөх аргагүй биш үү.
Баталгаа хөөсөн ерөнхийлөгч
Сүүлийн дөрвөн жилийн дотор Медведев, Путин хоёрын барьж байсан ерөнхийлөгчийн сонгуулийн тааврыг таагаагүй улс төр судлаач нарт бас нэг асуудал тулгарчээ. Медведев хэлж байгаагаар тэр өөрийн нэр дэвшихийг үгүйсгээгүй, сонгогч нартай маш шударга байсан гэж байна.
“Амьдрал огт онцгой, парадокс өөрчлөлт авчирдаг. Хэрэв хүмүүсийн сонгуулийн шилэлт ямар нэгэн шалтгаанаар өөрчлөгдсөн бол яахав? Би үүнийг бас тооцоолж үзэх ёстой. Тиймээс ч би үүнийг үгүйсгэх аргагүй гэж ярьж байхдаа хэн нэгнийг хуураагүй. Амьдрал яаж ч эргэж болно шүү дээ” хэмээн Медведев мэдэгдэхдээ “Бидэнд ярилцан тохиролцсон зүйл байсан юм чинь” гэж тэр нэмэн хэлэв. Гэхдээ тэр тохиролцоо хэзээ хийгдсэн асуудал хариултгүй үлдлээ. “Оросын сонгууль утгагүй болсон” гэх асуултад тэр хариулахдаа “Энэ яриаг хариуцлагагүй, өдөөсөн гэж үзнэ. Хэрэв хүмүүс Медведев, Путин хоёрт итгэх бол яахав? Ямар ч улс төрийн зүтгэлтэн сонгуулиар “нисч” болно. Хэн ч юунаас ч баталгаагүй. Юун тодорхой?” хэмээн тэр хэлсэн юм.
Ерөнхийлөгчийн хугацаанд Владимир Путин шиг дотносоогүй “Нэгдмэл Орос” намтай байгаа харилцааныхаа талаар тэр “эдгээр жилүүдэд ямагт хамт явж ирсэн” гэж ярив. Тайлбарлагдаж байгаагаар нь дөрвөн жилийн өмнө түүнийг ерөнхийлөгчид нэр дэвшүүлснийх нь төлөө “Нэгдмэл Орос”-ынхонд ихээхэн талархаж яваа юм байна. Түүний нэрийг дэвшүүлэх саналыг Путин дөрвөн намд гаргаж байсныг (“Единая Россия”, “Справедливая Россия”, Аграрная партия ба “Гражданская сила”) ерөнхийлөгч мартав бололтой.
Медведевийн эрх баригч намыг шүүмжилж байсан нь өнгөрсөнд үлдэв бололтой. Хоёр жилийн өмнө тэрээр “Нэгдмэл Орос”-оос “хаанчлахаасаа гадна ухаан, уян хатан, хүч чадлаа” гаргахыг хүсч байв. Мөн “тэнэг улс төрийн зуршилтай хутган үймүүлэгч нараас салах”, “нээлтэй тэмцэлд ялж сурахыг” тэднээс хүсч байсан юм. Одоо Медведев намыг “хамгийн ойр” гэж байгаа болохоор нам нь тэр муу зуршлуудаасаа ангижирч чаджээ гэмээр.
Медведев телевиз дэх бодлогын талаар
“Ерээд оны эхээр манай хүмүүс, би ч гэсэн “Новости” хэрхэн үздэг байсныг санаж байна уу? Дэлгэцнээс салалгүйгээр нэн ялангуяа Ардын депутатуудын хуралдааныг догдлон байж үздэг байжээ. Ямар ч кино олон ангитыг тэр нь хаадаг байлаа. Би түүнийг тааламжгүй байдал гэж дүгнэнэ.” “Заримдаа манай амьдрал дан зугаа цэнгэл болж телевиз зугааных боллоо гэдэг. 1993 оны телевизийг хүсээд байгаа гэж үү? Яг үнэнээ хэлэхэд би тийм телевизийг хүсэхгүй”
Гэхдээ ерөнхийлөгч намын жагсаалтыг толгойлох эрхийг нь өгсөн өөрийн сургагч Владимир Путин шигээ намд элсэхийг яарахгүй байна. Тр нь өөрийнх нь хэлж байсан ямар нэгэн нам ба улстөрч сонгуулиар ниснэ гэсэнтэй холбоотой байх. Хэрэв тэр хоёр өөрсдийн хүчинд бүрэн итгэж байгаа бол “Нэгдмэл Орос”-доо тийм ч их найдахгүй байгаа бололтой.
Реалист ерөнхийлөгч өөрийн өгсөн ярилцлагаас нь харахад Медведев албан тушаалаа өгсөн ч тэр Засгийн газрыг толгойлохоор зориг шулуудсан нь илт. Танхимыг бүрэн шинэ Засгийн газар байгуулагдахаас хагас жилийн өмнө эрс өөрчлөн шинэ хүмүүсээр дүүргэнэ гэсэн нь үүнтэй холбоотой болов уу. Гэхдээ тэр даруйдаа “Засгийн газрыг лийрийн мод шиг сэгсэрч болохгүй” гэж засварлав. Тэр тавдугаар сард Оросын улс төрийн системийг лийрийн модтой адилтгасан байв.
Зарим нэг зүйлийг тэр одооноос амжуулж эхлээд Сангийн сайд Кудриныг хөөсөн юм. Тэр нь “төрийн сахилга журам” байсан ажээ. “Тэр энэ тушаалд хэтэрхий удаан суусан юм шиг байгаа сэтгэгдэл надад төрсөн. Өөрт нь ч уйтгартай болсон юм байлгүй. Тэр хоёр, гуравдугаар сард надтай хүрч ирэн уулзахдаа ирээдүйн засгийн газарт байх утгагүй гэдгээ ойлгож байна (энүүхэндээ гэхэд, тэр ямар хуваарилалт, ямар санал их хурал дээр гаргахыг мэдэхгүй байсан). Учир энэ тушаалд хэтэрхий удаан суулаа гэж хэлсэн билээ. Тэгэхлээр энэ тушаалын талаар ямар нэгэн таавар, эргэлзээ байгаагүй” хэмээн ерөнхийлөгч өгүүлжээ.
Өөрийн шинэчлэлийн төлөвлөгөөнийхөө талаар Медведев ярихдаа улс төрийн нөхцлөөс болон үзэл бодлоо өөрчилдөг албан тушаалтнуудын хорхойг хөдөлгөж байгааг тэр сайн ойлгож байгаа. Тэдний шийдвэрийн дараа олон албан тушаалтнууд орж болох хүнд суртлын ком үүсэх аюул байгаа тухай ярианд ерөнхийлөгч хариулахдаа шийдэрийг яг цагийг нь олж хэлсэн гэдэгт итгэлтэй байгаагаа дурьдсан байв. “Зөв цагт л үүнийг хэлэх ёстой байсанм юм. Эс тэгвээс түшмэдүүдийн “”толгой нь гашилах” байлаа. Бид үүний эрт ч биш орой ч биш яг цагт нь хийсэн гэж тэр хэлээд тэдний сонгосон цаг юугаараа нүдээ олсныг хэлсэнгүй.
Оросын мундаг сэтгүүлчид нь хамгийн “хүндэт” асуудлаа сүүлд нь үлдээсэн байв. Хэрэв интернетийн тухай асуудал Медведевт тавибал түүнд тааламжтай гэж үзэх болсон нь нууц биш. Тэгээд л Оросын телевизийн боссууд блогчдын талаар түүний гэр бүлийнхэн сүүлийн мэдээг хэрхэн хүлээн авсан талаар асуув.
Путинг ерөнхийлөгчид дэвшүүлж буй талаар интернетээр ихээхэн тайлбар гарч байгааг тэр тайлбарлахдаа бүгдийг тайвшуурлах гэсэн юм. Энд нь өөрөө орж байгаа нь илт. ”Ой өнгөрлөө, ардчилал дууслаа” гэж хэл байгаа хүмүүс байна. “Ганц болж байна. Хатуухан байх хэрэгтэй гэх хүмүүс ч байна. Энэ бүх санаа бодол байгаа нь сайн хэрэг. Миний үзэж байгаагаар засаг үүнд шахалт үзүүлэхгүйгээр хүлээн авч интернетээр хэлэгдэж байгаа тэр санаа бодлыг ойлгон үзэх ёстой хэмээн тэр хариулав.
Гэр бүлийн талаарх хариулт хамгийн богино байв. “Миний гэр бүл бүгдэд тэвчээртэй хандаж сурсан байгаа. Хэрэв бидний ярьж төлөвлөснөөр болоод бид засаг төрийн мандатыг авбал намайг одоо харж байгаагаасаа илүүтэй их харахгүй гэдгийг тэд тааварлаж байгаа. Энэ нь тэднийг баярлуулахгүй нь лав. Харин тэд надад хамгийн их тус дэм болж байгаа” хэмээн тэр хэлэв. Үүнээс гарвал Медведевт тэр дэмжлэг хамгаас их хэрэгтэй болж байх шиг.
Ерөнхийлөгчийн ярилцлага нэлээд богино дөнгөж 25 минут үргэлжлэв. Гэхдээ тэр хэлэх гэснээ бүрэн хэлэв бололтой. Холооны сувгуудын удирдлагыг Горкид дуудсан нь тэр өнөөгийн байр сууринаас хэлэх ёстой зүйлдээ яг хэмжээнд нь оросуудад тайлбарлах гэсэн түүний эрмэлзлэлийг гэрчилж байна. Энэ ярилцлага нь Дмитрий Медведевийн улс төрийн гэрээслэл биш. Тэр үүнийгээ ирэх арванхоёрдугаар сард хийх жилийн тайлагналдаа дурьдах болов уу.
"Ардын эрх" сонин