
медалийн хур манайд жилд хэдэн удаа буудаг билээ? Хурын давтамж ойртож, хэмжээ
ихсэх тусам үнэ хүнд нь бууж, өөр хоорондоо шивэр авир хийх нь элбэг болдог. Гэлээ ч шагнасаар, шагнуулсан нь
баярласаар, шагнахгүй бол гомдсоор, өнөөх хур
буусаар. Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Обама
Оскарын шагналт, жүжигчин
Мэрил Стрипт урлагийн төлөөх үндэсний одонг
гардуулав. Цагаан ордонд
болсон ёслолын арга хэмжээн дээр Обама “Уран зохиол, урлаг биднийг бие хүн болгон төлөвшүүлдэг. Бидний
зүрх сэтгэлд нэвтэрч, ухаан бодлыг минь задалдаг” хэмээн хэлжээ. Холливудын ертөнцөд домог мэт
болсон гайхалтай авьяастай жүжигчин энэхүү шагналыг хүртсэндээ тун бахархалтай байгаа гэнэ.
Уг одонг АНУ-ын
урлагийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь хүндэтгэн хувь хүн болоод хамт олонд олгохоор 1984 онд
Конгрессосс анх санаачилжээ. Энэ хугацаанд кино урлаг, утга зохиол, хөгжим, дүрслэх урлаг
гээд урлагийн бүхий л салбарын тоотой хэдхэн хүн урлагийн төлөөх үндэсний
одонгийн эзэн болоод байгаа юм.