У.Мөнх-Эрдэнэ ээлжит учраагаа яллаа

Хуучирсан мэдээ: 2011.10.02-нд нийтлэгдсэн

У.Мөнх-Эрдэнэ ээлжит учраагаа яллаа

Азербайжаны Баку хотноо боксын ДАШТ-д 64 кг-ын жинд эх орноо төлөөлж буй Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ дөнгөж сая дэлхийн аваргын рингэнд хоёр дахь тулаанаа хийж, Сент-Люсиягийн тамирчныг буулган авлаа. Эхний тулаандаа Камеруны боксчин Бабу Махаман Смайлаг 20:10 харьцаатай буулган авсан тэрбээр энэ удаад Сент-Люсия улсын тамирчин Линдель Марселлинийг 20:6 (6:2, 8:2, 6:2) харьцаатай илт давуу ялсан юм. Тэрбээр ирэх мягмар гаригт Ираны боксчин Мехди Толутибандпи тулалдана. Ираны тамирчинг ялбал шөвгийн наймд шалгарч, улмаар жин, жингийн эхний 10 тамирчинд олимпийн эрх олгох дүрмийн дагуу ирэх жил Лондонг зорих эрхтэй болох юм. /ДАШТ-д -91 ба +91 кг-аас бусад жинд эхний 10 боксчинд, харин дээрх хоёр жинд эхний зургаан байрт шалгарсан тамирчдад олимпийн эрх олгох учиртай/

ДАШТ-ий хуваарийн дагуу өнөөдөр Монголын дөрвөн тамирчин ээлжит тоглолтоо хийснээс 52 кг-д Гавьяат тамирчин Н.Төгсцогт, 64 кг-д У.Мөнх-Эрдэнэ нар өрсөлдөгчөө ялж, 81 кг-ын жинд ОУХМ С.Эрдэнэбаяр, 69 кг-д Б.Түвшинбат нар ялагдаад байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж