С.Эрдэнэбаяр Германы боксчинд ялагдав

Хуучирсан мэдээ: 2011.10.02-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэбаяр Германы боксчинд ялагдав

Азербайжаны нийслэл Баку хотноо үргэлжилж буй боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд өнөөдрөөс эхэлж байна. Өнөөдөр 52, 64, 69, 81 ба +91 кг-ын жингийн тоглолтууд болж байгаа юм. ДАШТ-ий 52 кг-ын жинд эх орноо төлөөлж буй Гавьяат тамирчин Н.Төгсцогт өнөөдөр ээлжит учраа болох Энэтхэгийн Суранжоу Сингх Маейнбамыг 17:14 (5:4, 7:9, 5:1) харьцаатай ялснаар шөвгийн 16-д шалгарсан бол 81 кг-ын жинд ОУХМ С.Эрдэнэбаяр хэдэн хормын өмнө Германы тамирчинтай тулалдаж, ялагдлаа. Улаан булангаас гарч тоглосон манай тамирчин залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт, Германы Энрико Коеллингт 12:4 (4:0, 3:2, 5:2) харьцаатай ялагдсан байна.

Тун удахгүй 64 кг-ын жинд Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат нар тоглоно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж