

баярлах гэж байна даа? Нийтлэг маршрут. Аятайхан нэг ресторанд ээжтэйгээ,
эхнэртэйгээ хооллоно. Мэдээж цэцгийн баглаа. Харин дараа нь? Ертөнцийн хамгийн
сайхан өнгүүд хэрхэн өөр хоорондоо уусан нэгдэж, тэврэлдэн бүжиглэж, тэрүүхэндээ донжтой нүд ирмэхийг
харж болох нэгэн газар очихыг
зөвлөж байна. Урчуудын
эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд манай эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн гарсан байгаа. 140 гаруй бүтээл дэлгэгдсэний тал шахам нь оюутан охидынх.
1994 оноос хойш
жил тутам уламжлал болон гардаг уг үзэсгэлэнд уран зураг,
баримал, хатгамал, эсгий
урлал гээд дурслэх урлагийн бүхий л төрлүүдээр өнгө алаглуулан туурвисан бүтээлүүдийг дэлгэжээ. Тэндээс та бүсгүй хүний өнгө ямар
байдгийг жинхэнэ утгаар нь мэдэрнэ шүү.