Монголын анхны 3D кино өнөөдөр нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.02-нд нийтлэгдсэн

Монголын анхны 3D кино өнөөдөр нээлтээ хийнэ

“Сайн, муу, хэрцгий” нэртэй Монголд анх удаа 3D технологиор бүтээсэн бүрэн хэмжээний адал явдалт, инээдмийн төрлийн уран сайхны кино өнгөрсөн есдүгээр сарын 30-наас “Тэнгис”, “Өргөө” кино театрын дэлгэцнээ гарч эхлэсэн бол өнөөдөр  17.00 цагт “Тэнгис” кино театрт, 20.00 цагт “Өргөө” кино театр тус тус албан ёсны нээлтээ хийх гэж байна.

“Сайн муу хэрцгий” киноны зохиолч, найруулагчаар А.Миеэгомбо, продюсераар Мандухай, ерөнхий оператораар Б.Баатар нар ажиллан, гол дүрд Соёлын тэргүүний ажилтан “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Д.Түвшинтөр, УДЭТ-ын жүжигчин Г.Эрхэмбаяр, “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Б.Даулетжан нар тогложээ. Жүжигчин Төөтөө уг кинонд Өлзий хэмээх өндөр боловсролтой төрийн албан хаагчийн дүрийг бүтээсэн бөгөөд албан тушаал ахих болсноо багын найзуудын хамт тэмдэглээхээр анд явсанаар киноны үйл явдал өрнөнө. Шинэхэн томилогдсон дэд сайд Өлзий, багын найз Нарийнхүү, Банжуу нарынхаа хүсэлтээр хамтдаа чонын анд гарцгаана. Гэвч азгүй тохиолдлоор тэдний энэхүү ан чонын бус хүний ан болж хувирснаар тэд том асуудалд орооцолдоно. Хамгийн сонирхолтой нь яг энэ үеэр гурван найзтай үйлийн үргүй адилхан гурван хоригдол Шанаа, Заазуур, Колдоо нар шоронгоос оргож, найзуудын хөглөж яваа ууланд, нуусан мөнгөө авахаар тэнд ирснээр хөл толгой нь мэдэгдэхгүй адал явдал, эндүүрэл өрнөж эхэлдэг. Энэ бүх зүйл чухам яаж өндөрлөхийг кино театруудын дэлгэцнээс харах л үлдлээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж