Мистер Бин тайзнаа эргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.02-нд нийтлэгдсэн

Мистер Бин тайзнаа эргэн ирнэ

Мистер Бин буюу Роувен Аткинсон “Англи Жонни эргэн ирсэн нь” хэмээх англи тагнуулын хөгжилтэй түүхийг өгүүлдэг инээдмийн кинонд тоглосны дараа тайзнаа эргэн ирэхээ мэдэгдсэн байна.  Тэрбээр "Би театрт хайртай. Би бараг 20 жил тайзнаа гараагүй. Сүүлд 2009 онд “Оливер Твист”-ийн Фэгинд тоглохдоо тайзан дээр гарахад үнэхээр сайхан байсан. Би өнөөг хүртэл хийж бүтээснээсээ ч илүү их зүйл хиймээр байна” гэж 56 настай инээдмийн жүжигчин ярьсан байна. “Англи Жонни” киноны анхны анги 2003 онд дэлгэцнээ гарахдаа 160 сая ам.долларын ашиг олж, “box office”-ыг тэргүүлж байсан юм. Аткинсон 2007 онд “Мистер Бин амралтанд” хэмээх кинонд тоглосон билээ. Харин Мистер Бин тун удахгүй тайзнаа эргэн ирж, шүтэн бишрэгчдээ баярлуулах бололтой.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж