Цагаан Ордон мусульманчуудын үүргийг үнэлэв

Хуучирсан мэдээ: 2011.03.08-нд нийтлэгдсэн

Цагаан Ордон мусульманчуудын үүргийг үнэлэв

АНУ-ын мусульманчууд тус улсад терроризмын аюул учруулж буй асуудалд оролцдоггүй харин ч түүнийг шийдэх хүчин чармайлт гаргаж байна гэж Вашингтон хотын дүүрэгт байдаг лалын нэгэн сүмд Цагаан Ордоны ажилтан ням гаригт ярилцлага хийх үеэр онцолсон байна.

Үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөх Denis McDough мусульманчуудтай яриа өрнүүлэх үеэр ерөнхийлөгч Барак Обамагийн засгийн газрын өнгө аяст суурилан ийнхүү дүгнэсэн бөгөөд сүүлийн үед Конгрессын хуралдаанаар мусульман шашинтангууд улам л шашны хэт радикал талыг баримтлах болж байна гэсэн яриа гарч буйтай холбоотой ажээ.

Бүгд найрамдах намын сенатор  Петер Кинг америкийн мусульман иргэд лалын шүтлэгтнүүд хэт радикал байр суурь баримтлахаас сэргийлж, эрх баригчидтай хамтран ажиллаж, туслах үүрэгтэй гэж хэлсэн байна.

Саяхан Техаст химийн инженерийн мэргэжлээр суралцаж байсан Саудын арабын нэгэн оюутан интернетээр дамжуулан химийн бодис худалдан авч, усан сан, цөмийн эрчим хүчний станц, Ерөнхийлөгч асан Жорж Бушийн Далласт байдаг байрыг дэлбэлэх зорилгоор хүүхэлдэй, нялх хүүхдийн тэргэнцэр хэлбэрээр нуун далдалсан тэсрэх бөмбөг хийхээр зэхэж байжээ.

Петер Кинг “Нью-Йорк хотын цагдаа нар, Холбооны мөрдөх товчоо, эрх баригч бусад хүмүүстэй ярилцаж байхад  америкийн мусульманчууд шаардлагын түвшинд эрх баригчидтай хамтран ажиллахгүй байна гэсэн юм” гэжээ.

Кингийн хэлсэн үгийг эсэргүүцэж, өнгөрөгч ням гаригт Нью-Йорк хотын Times Square-гийн талбайд ойролцоогоор 300 орчим  мусульманчууд жагсаал хийж эсэргүүцсэн ажээ.

Үүнтэй холбогдуулан McDonogh америкийн бүх мусульманчуудыг буруутгахын оронд  АНУ-ын хувьд тэд нарыг айлган сүрдүүлэх явдлаас хамгаалж байх ёстой гэжээ.
 

Эх сурвалж: AP Associated Press
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж