Аль-Кайда Ираныг заналхийлжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.02-нд нийтлэгдсэн

Аль-Кайда Ираныг заналхийлжээ

Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмидинежад НҮБ-ийн индрээс дэлхийн орнуудад хандан ширүүхэн үг чулуудлаа.

Түүний хамгийн их эмзэглэж буй асуудал бол есдүгээр сарын 11-ны
халдлагыг Иранд дахин үйлдэх магадлал тун өндөр байгаа аж. Аль-Кайда
бүлэглэл сүүлийн үед алан хядах нууц ажиллагаа зохион байгуулж байгаа нь
тодорхой гэнэ.

Харин энэ асуудалд анхаарал хандуулахыг Ахмидинежад АНУ, Европ
тэргүүтэнд хандан мэдэгджээ. Ямартай ч Иран Аль-Кайдагаас айгаагүй
бөгөөд тэд Тегеранд саад учруулах өчүүхэн алхам хийвэл хариуг нь даацтай
барихаа амласан Ахмидинежадын үг хүчтэй байсныг шинжээчид ярьжээ.

Ираны тагнуулын албаныхны олж мэдсэнээр Аль-Кайда бүлэглэлийнхэн
интернэтээр Ираны тэргүүнтэй холбогдож заналхийлсэн агуулгатай мэдэгдэл
хийжээ. Ингэхдээ тэднийг АНУ-ын бодлогыг нууцаар шүтэн бишрэгч, даган
дууриагч хэмээн цоллоод байгаа юм.

Болсон үйл явдлыг Ахмидинежад үргэлжлүүлэн ярихдаа "Дэлхийн худалдааны
цамхагийг сүйрүүлсэн тэдэнд дэлхийн нийтийн анхаарлыг өөр дээрээ татах
дараачийн өрөвдөлтэй алхамаа хийлгэх цаг бүү өг. Хэрэв тэдний балгаар
нэг л иран хүүд шалбарах төдий шарх учирвал Аль-Кайдагийн хэт даврагсад
харамсах болно шүү" гэжээ.

Мөн тэрбээр дэлхийн толгой гүрнүүд өнөөг хүртэл Ойрхи Дорнодын "бяцхан хүүхдүүд"-ийг үгүй хийж чадахгүй байгаад бухимджээ.

“Нийгмийн толь” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж