Нью-Йоркт жагсагчдыг баривчлав

Хуучирсан мэдээ: 2011.10.02-нд нийтлэгдсэн

Нью-Йоркт жагсагчдыг баривчлав

АНУ-ын Нью-Йорк хотод эсэргүүцлийн жагсаалд оролцсон 500 гаруй хүнийг Бруклины гүүрэн дээрээс баривчилсан байна. Тэдгээр хүмүүс АНУ-ын хүн амын 99 хувийг төлөөлөн нийгмийн баялгийн 50 гаруй хувийг эзэмшдэг хүн амын нэг хувийг эзэлдэг тэрбумтнуудын эсрэг өнгөрсөн хоёр долоо хоногийн турш эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн юм. Зохион байгуулалт муутай эсэргүүцлийн хөдөлгөөнийхэн нийгэм дэх тэгш бус хуваарилалтыг эсэргүүцэж байгаа ажээ.  “Occupy Wall Street” хөдөлгөөний 20,000 гаруй жагсагчид энэ сарын 17-нд Манхэттен хүртэл эсэргүүцлийн жагсаал хийж, тэндээ хэдэн сараар суулт хийх уриалга гаргасан юм. Үүний дараа “Wall Street” санхүүгийн дүүргээс холгүй орших  “Zuccotti Park”-д хэдэн зуун эсэргүүцэгчид суулт  хийсэн байна.  Явган хүний зам дээр суулт хийж буй тэдгээр хүмүүст цагдаа нар удаа дараа анхааруулга өгсний дараа баривчилгааг эхлүүлжээ. Цагдаа нар өчигдөр хэдэн зуун жагсагчдын баривчлахын тулд Брууклины гүүрийг түр хаасан байна.

Жагсагчдын нэг "Энэ бол Нью-Йоркийн цагдаа нарын эсрэг хөдөлгөөн биш. Бид АНУ-ын ард иргэдийн 99 хувийг төлөөлж, тэрбумтнуудад эсэргүүцэл илэрхийлж байна. Бид анархистууд биш. Хулигаанууд ч бүр ч биш. Би 48 настай жирийн л Америк хүн. Бид хүн амын нэг хүрэхгүй хувь нь нийгмийн баялгын 50 хувийг эзэмшиж буйг эсэргүүцэж байгаа юм” гэж “BBC”-д мэдээлсэн байна. “Wall Street”-ын жагсагчдыг дэмжсэн хөдөлгөөнүүд АНУ-ын бусад жижиг хотуудад ч гарсан гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж