
Ханой хотын ойролцоо баригдах гар утасны үйлдвэр нь 2012 онд ашиглалтад орох бөгөөд 200 гаруй сая еврогийн хөрөнгө оруулалт хийнэ гэж дэлхийд тоо хэмжээгээр хамгийн олон гар утас үйлдвэрлэгч мэдээлсэн ажээ.
Европийн Худалдааны танхимын гүйцэтгэх захирал Маттиас Дун “Европийн хөрөнгө оруулагчдын зүгээс чухал дохио өгч байна гэж бодож байна. 200 сая евро Вьетнамын хувьд чухал хөрөнгө оруулалт юм” гэж мэдэгдсэн аж.
Хагас дамжуулагч үйлдвэрлэгч дэлхийн гол компани Intel өнгөрөгч оны эцсээр Вьетнамд 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, хагас дамжуулагч угсрагч үйлдвэр байгуулах болсон нь энэ орны хувьд мэдээллийн төхөөрөмжийн хамгийн том үйлдвэр болох юм байна.
Бэлтгэсэн Д.Пунцаг