Шаардлага хангаагүй автомашины улсын дугаарыг хураана

Хуучирсан мэдээ: 2011.10.01-нд нийтлэгдсэн

Шаардлага хангаагүй автомашины улсын дугаарыг хураана

Замын цагдаагийн газар, Авто тээврийн газраас замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслээс шаардлага хангаагүй автомашин таарсан тохиолдолд улсын дугаарыг нь хураан авахаар болжээ. Харин уг машиныг бүрэн засварлаж дууссаны дараа аюулгүй гэж үзсэний үндсэн дээр замын хөдөлгөөнд оролцох эрхийг нь эргүүлэн олгох аж. Ингэснээр замын хөдөлгөөнд оролцогчид хуулиа хэрэгжүүлж улмаар хотын өнгө үзэмжид ч сайнаар нөлөөлнө гэж үзэж байгаа юм.

Авто тээврийн хуулийн дагуу автомашиныг жилд нэг удаа бүтэн оношилгоонд оруулах ёстой тухай заасан байдаг. Мөн замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ын А-д зааснаар “Техник хангамжийн шаардлага хангаагүй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй” дүрэмтэй юм.

Н.Туул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж