“Эрх чөлөөний парад” болж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.01-нд нийтлэгдсэн

“Эрх чөлөөний парад” болж байна

"Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" залуусын аян, Монголын “Эмнести Интернэшнл” ТББ, “Хүүхэд хүүхдийн төлөө” ТББ, Монголын Электро бүжгийн холбоо (MEDA) зэрэг байгууллагууд хамтран "Эрх чөлөөний парад 2011"-ийг өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулж байна. “Хэн ч хараагүй юм шиг бүжиглэж, хэн ч сонсоогүй юм шиг дуулцгаая” уриан дор болж буй энэ жилийн парадын үеэр залуус бүх нийтийн парад алхаанд оролцож, хамгийн олон хүнийг хамарсан “FREEDOM FLASHMOB” буюу “Slow Motion”-д гацаж, хүний эрхийг дэмжигч хамтлаг, дуучдын тоглолтыг үзэж, Street dance performances, Dance mixes by DJ, Street Arts, Body and Face painters, Photo SHOOTs by professional photographers зэрэг олон арга хэмжээнд оролцох юм байна. Энэ өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тоглоомууд парадын имиж бүрдүүлэн ирсэн бүх хүмүүст 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлэх аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж