Чөлөөтийнхөн Коркиний нэрэмжит тэмцээнд зодоглоно

Хуучирсан мэдээ: 2011.10.01-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн Коркиний нэрэмжит тэмцээнд зодоглоно

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн зарим тамирчид энэ сарын 1, 2-нд ОХУ-ын Якут улсын Якутск хотод болох ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит тэмцээнд зодоглохоор хойд хөршийг зорьжээ.

Багийн бүрэлдэхүүнд багийн ахлагч, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр, дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар нарын албаны хүмүүс багтсанаас гадна 55 кг-д Э.Бэх-Очир, Д.Цогтбаатар, 60 кг-д Б.Нэмэхбаяр, Э.Ням-Очир, 66 кг-д Б.Анхбаяр нарын таван бөх тэмцээнд оролцох юм байна.

Дмитрий Коркиний нэрэмжит тэмцээнд АНУ, Беларусь, Болгар, Иран, Казахстан, Киргизстан, Монгол, ОХУ, Тажикистан, Турк, Украин гэсэн 11 орны бөхчүүд оролцоно. Тэмцээний шагналын сан 63 мянган ам.доллар бөгөөд аваргын алтан медаль хүртсэн бөхчүүдэд 3000, мөнгөн медаль хүртсэн бөхчүүдэд 2000, харин хүрэл медалийг 1000 ам.доллар тус тус дагалдах ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж