Хижиг өвчнөөр үрэгдэгдсийн тоо 6400 давжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.01-нд нийтлэгдсэн

Хижиг өвчнөөр үрэгдэгдсийн тоо 6400 давжээ

Гаитид дэгдсэн халуун жижиг өвчнөөр үрэгдэгсдийн тоо 6435-д хүрсэн тухай тус тус улсын Эрүүл мэндийн яамны сайтад мэдээлжээ. Өвчнөөр амиа алдсан хүмүүсийн 1196 нь Артибонит гэх буруун мужийнх байна. Гэхдээ эрх баригдчын зүгээс өвчний дэгдэлт буурч буй тухай мэдээлж байгаа юм. Тухайлбал, есдүгээр сард амь үрэгдэгсдийн тоо урьдчилсан мэдээгээр 169 болж, өвчлөлтийн тоо 15 мянга орчим болжээ. Наймдугаар сард 20 мянга орчим хүн өвчилж, 298 хүн нас барсан байв. Эрүүл мэндийн яамны мэдээгээр 455727 хүнд өвчний шинж тэмдэг илэрч, 250 орчим мянган хүн эмнэлэгт хэвтсэн гэнэ.

Хөрш Доминикан улсад нь 135 хүн хижгээр нас баржээ. Хижгийн тархалт 2010 оны аравдугаар сард Гаитийн зүүн хойд нутгаас эхэлсэн юм. Нутгийн хүмүүсийн үзэж байгаагаар өвчний голомт нь Балбын энхийг сахиулагчдын бааз байжээ. Тус баазын ялгадас, хог тэндхийн голд хаягдаж байсан нь өвчин гарах гол шалтгаан болсон гэнэ. Он гарсаар хижиг өвчинтэй тэмцэхэд гадны орнуудаас нийт 107 сая ам.долларын тусламж үзүүлээд байна. Хүний шингэн алдагдаж, үхэлд хүргэдэг уг өвчин нь Vibrio cholera гэх нянгаас үүдэлтэй гэдэсний хурц халдварт өвчин юм.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж