Боксчдын ялалтын буухиа үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2011.10.01-нд нийтлэгдсэн

Боксчдын ялалтын буухиа үргэлжилсээр

Бакугийн дэлхийн аваргын рингэнд тулалдаж буй Монголын баг тамирчдын ялалтын буухиа үргэлжилсээр байна. 52 кг-ын жинд Гавьяат тамирчин Н.Төгсцогт, 56 кг-д ОУХМ Д.Отгондалай, 81 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат нар дэлхийн аваргын эхний учраагаа төвөггүй ялсан бол өчигдөр Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ мөн л эхний тулаандаа өрсөлдөгчөө илт давуу яллаа. Хөх булангаас гарч тоглосон манай тамирчин Камеруны боксчин Бабу Махаман Смайлатай тулалдаж, 20:10 (7:3, 6:3, 7:4) харьцаатай ялалт байгуулжээ. Түүний дараагийн өрсөлдөгч нь Сент-Люсия улсын боксчин Линдель Марселлин байх юм. Хоёр тамирчны тулаан маргааш болно.

Харин өнөөдөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 60 ба 75 кг-ын жингийн эхний тулаанууд болох ба 60 кг-д ОУХМ Б.Жавхлан Колумбын Андрес Вилларрагатай, харин 75 кг-ын жинд ОУХМ Т.Чулуунтөмөр Сербийн тамирчин Александр Дреновактай тоглох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж