“Эрдэнэт”-ийн Б.Мөнхжаргалд хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2011.10.01-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт”-ийн Б.Мөнхжаргалд хариуцлага тооцно

Аймгийн Засаг даргынхаа биед халдаж, ёс зүйгүй авирласан гэх дуулиан тариад байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр болжээ. Тэрбээр Орхой аймгийн Засаг дарга Д.Оюунбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан тул Ерөнхий сайдын зүгээс Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарт үүрэг өгч, хариуцлага тооцох ёстой гэсэн хатуухан лүндэн буулгасан гэх мэдээлэл байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр бол энэ асуудал Засгийн газрын ээлжит  бус хуралдаанаар өчигдөр хөндөгджээ. Харин Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат одоо Улаанбаатар хотод эмчлүүлж буй бөгөөд Б.Мөнхжаргалд хариуцлага тооцуулах хүсэлтийг Ерөнхий сайдад хандан гаргасны дагуу ийнхүү Засгийн газрын хуралдаанаас ёсоор болгосон гэх “бор шувуу” Төрийн ордонд нисч эхлэв. Түүнийг дагаад Б.Мөнхжаргалын оронд хэнийг томилох болоо гэсэн томоохон бялууны төлөөх тэмцэл ч эхэлсэн сурагтай.

Д.Оюунбат даргын хувьд нүүрэн тус газраа цохиулснаас нэлээд бэртэл авсан аж.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж