
Internet Explorer 6 браузертай зэрэгцэн Firefox, Safari, Chrome зэрэг браузерууд өөрийн гэсэн хэрэглэгчдийн орон зайг бий болгож чадсан ч, өнгөрсөн сарын байдлаар IE6 браузерыг дэлхийн нийт интернэт хэрэглэгчдийн 12 хувь нь ашигласаар байсан байна. Харин Microsoft-ийн шинээр нээсэн вебсайт нь дээрх 12 хувийг бууруулж, ирэх оны мөн үе гэхэд 1 хувь болгож, шинэ браузер IE9-ийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой байгуулагдсан байна.
Б.Энхцэцэг