Хилийн цэрэгт хамуу өвчин гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Хилийн цэрэгт хамуу өвчин гарчээ

Хилийн заставуудад хамуу өвчин гарчээ.  Хил хамгаалах ерөнхий газрын Эрүүл ахуйн халдвар судлалын хяналтын албаны дарга ахмад Б.Баярмаагаас тодрууллаа.

-Хилийн заставуудад хамуу өвчин их гарч байна гэсэн. Юунаас үүдэлтэй юм бол?

-Энэ жил хамуу өвчин их гарч байна. Одоогоор найман хүн хамуу өвчнөөр өвчлөөд байна.  Хамуу халдварт өвчин учраас найм гэдэг бага тоо биш. Бага дээр нь халдварыг зогсоохын тулд  өвчтэй цэргүүдийг эмчилж , халдваргүйжүүлэх бүхий л арга хэмжээг авч байгаа.   Ер нь цэргүүдийн дунд томуу, булчирхайн үрэвсэл, гуурсан хоолойн үрэвсэл, бөөрний үрэвсэлт өвчин их байдаг ч сүүлийн жилүүдэд өвчлөл эрс багассан.

-Ямар арга хэмжээ авснаар өвчлөл буурч байна вэ?

– Эрүүл мэндийн яамнаас 2003 онд “Эрүүл ахуйн стандарт”-ыг тогтоож өгснөөр өвчлөл багасч байгаа. Манай Хил хамгаалах ерөнхий газрын Эрүүл ахуйн халдвар судлалын хяналтын алба  хилийн цэрэгт гарч байгаа, цаашид гарах эрсдэл өндөртэй өвчний байдлыг судалдаг. Хилийн заставуудад хяналт шалгалт хийж  нийт өвчлөлийн жилийн ерөнхий төлвийг гарган цаашид ямар арга хэмжээ авахаа шийддэг. Үүний үр дүнд өвчлөлийн 70-80 хувийг эзэлдэг байсан томуу 2010 онд 10 хувь болж буурсан.

Б.Болортуяа

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж