Төв аймгийн боксчид тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Төв аймгийн боксчид тэргүүллээ

Төв аймгийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн боксын шигшээ баг тамирчид өнгөрсөн оны гуравдугаар сараас хичээллэж эхэлжээ. Дасгалжуулагч багшаар нь Олон улсын  хэмжээний мастер Г.Ганзориг ажиллаж байна. Хэдийгээр Төв аймагт боксын спорт хожуу орж ирэн дугуйлан хичээллээд удаагүй байгаа боловч баг тамирчид улсын чанартай тэмцээнүүдэд амжилттай сайн оролцож байгаа юм. Боксын баг тамирчид есдүгээр сарын 20-нд Улаанбаатар хотноо болсон өсвөр үе, залуучуудын дунд зохиогддог “Шижир алт” компанийн нэрэмжит боксын тэмцээнд амжилттай оролцон дөрвөн алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медалийн болзлыг хангаж багийн дүнгээрээ нэгдүгээр байранд орж цомын эзэд болжээ. Мөн тэмцээний шилдэг дасгалжуулагчийн шагналыг тус багийн дасгалжуулагч Г.Ганзориг багш авчээ.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж