НХХЯ-ны сайдын зөвлөл хуралдав

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

НХХЯ-ны сайдын зөвлөл хуралдав

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам /НХХЯ/-ын сайдын зөвлөлийн  өргөтгөсөн хуралдаан өчигдөр болж өнгөрлөө. Уг хуралд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагт авч хэрэгжүүлж буй ажлын тайлан, мэдээллийг танилцуулав. Тус хуралдаанд нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан, Орхон аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга н.Батбаатар, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, Өвөрхангай аймгийн Хархорин сумын засаг дарга нар хэрэгжүүлж буй ажлын үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар тус тус мэдээлэл хийлээ. Орон нутгийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” жилийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлыг тус тусад нь авч үзвэл:

                                                       Орхон аймаг

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг зохион байгуулах салбар хороог 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан дөрвөн чиглэлээр 31 хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан хэрэгжилтийг зохион байгуулж байгаа аж. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын нээлтийг хийж, “Хөдөлмөрийн яармаг” өдөрлөг зохион байгуулсан байна. Өдөрлөгт 21 ажил олгогч, таван банк, банк бус санхүүгийн байгууллага, зургаан сургалтын төв нийт 400 гаруй иргэд оролцсон аж. Өдөрлөгийн үеэр иргэдэд ажлын байр, сургалт, жижиг зээлийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, ажил олгогч байгууллагуудаас ажлын байрны захиалга авах, хувиараа өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

  Орхон аймгийн хэмжээнд “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр”-ийг Хөгжлийн төлөө хамтдаа уриан дор тэмдэглэн зохион байгуулсан. Уг ажилд 26 аж ахуй нэгж байгууллага Баян-өндөр, Жаргалант сумын 22 багийн 240 гаруй аж ахуй нэгж 2000 гаруй иргэд хөдөлмөрчид идэвхитэй оролцож байгууллагын үндсэн ажил болон гадна дотор талын их цэвэрлэгээ, хайс хашлага хийж будах, ногоон байгууламж сэргээх, цэцгийн мандал тарих улсын нөөцийн газар болон агро парк, жижиг под станцыг цэвэрлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэн нийт 4000 иргэн оролцож 1898.5 мянган төгрөгийн зардал гарсан аж.

Ажилгүй иргэдийг 21 ажил олгогчоос 50 ажлын байрны захиалга хүлээн авч, ажил хайж буй 60 иргэдийг тогооч, барилгын засал чимэглэл, худалдагч-нярав, оёдолчин зэрэг мэргэжлээр суралцах хүсэлтэй 36 хүнийг бүртгэжээ. Мөн энэ хугацаанд 1700 гаруй ажлын байрны захиалга хүлээн авч  2246 ажлын байр бий болсоноос 1167 иргэнийг ажилд зуучлан оруулсан байна.
                                                
                                      Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд аймгийн хэмжээнд удирлан зохион байгуулах үүрэг бүхий салбар хороог аймгийн Засаг даргын захирамжаар байгуулж, сумдын Засаг дарга нарыг сумдын салбар хорооны даргаар томилж, жилийн ажлын төлөвлөгөөг салбар хорооны анхны хуралдаанаар хэлэлцэн батлаж, сумдад захирамжийн хамт хүргүүлснээр ажлаа эхэлсэн байна.

  Аймгийн салбар хорооноос “Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх боломж , игэдийн идэвхи оролцоо” өдөрлөгийг Баруун-Урт, Түмэнцогт, Мөнххаан, Онгон, Халзан зэрэг сумдад 250 гаруй иргэн, 41 аж ахуйн нэгжийг хамруулан зохион байгуулж орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, ажлын байр бий болгох, хувиараа хөдөлмөр эрхлэх нөөц боломжийн талаар санал солилцсон ярилцлага болсон аж. Мөн сургууль, цэцэрлэг, хүүхдийн дотуур байр, хүн эмнэлэг, соёлын төвийн барилгын засвар, спорт заал, үер усны хамгаалалтын суваг зэрэг аймгийн төв, хөдөөгийн сумдын хүн амын ая тухтай аж төрөх нийгмийн салбаруудын материаллаг баазыг бэхжүүлэхтэй холбогдсон 34 нэр төрлийн ажилд 2,4 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг улсын төсвөөр хийх гүйцэтгэгчийг хуулийн дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажилд нь оруулсан аж. Дээрх арга хэмжээний хүрээнд орон нутгаас байнгын 131, түр 240 ажлын байр бий болгон ажилгүй 371 иргэнийг ажлын байртай болгосон байна.

                                       Өвөрхангай аймгийн Хархорин сум

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн нээлтийн үйл ажиллагааг 2011.03.13-ны өдөр зохион байгуулж 13 аж ахуй нэгж байгууллага, 400 гаруй иргэд оролцсон байна.

 2011 онд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд 1487 иргэн хандсан. Үүнээс:

Ажлын байрны захиалга 186

Байнгын ажлын байранд зуучилсан 85

Түр ажлын байранд зуучилсан 92

Мэргэжлийн сургалтанд 128

Ур чадварын сургалтанд 141

Ажилгүйдлийн тэтгэмжинд 18

Нийтийг хамарсан ажилд 30

Зөвлөгөө мэдээллийг 843 иргэнд тус тус хүргэн үйлчилгээ үзүүлсэн аж.  
                                                                                                                           
 

                                                                                                                        Г.Хулан

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж