Acer-ийн шинэ нэтбүүк худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

Acer-ийн шинэ нэтбүүк худалдаанд гарлаа

Acer компани нэтбүүкийнхээ шинэ загварыг Энэтхэгийн зах зээлд нэвтрүүллээ. Acer энэ удаа шинэ нэтбүүкээ “Aspire One Happy Netbook” хэмээн нэрлэжээ.

Энэхүү загвар нь 10.1 инчийн дэлгэцтэй бөгөөд цэнэгээ 8 цаг барих чадалтай юм. Дотоод хүчин чадлын хувьд Intel-ийн Atom N455 процессор, 1GB багтаамжтай RAM, Intel-ийн Graphics Media Accelerator 3150 зэргийг суулгасан байна. Aspire One Happy Netbook нь Windows 7, Google Android зэрэг үйлдлийн систем дээр аль алин дээр нь ажиллах чадвартай нь уг нэтбүүкийн гол онцлог болжээ.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж