У.Мөнх-Эрдэнэ өнөөдөр тулалдана

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

У.Мөнх-Эрдэнэ өнөөдөр тулалдана

Азербайжаны нийслэл Баку хотноо боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гараагаа тун сайн эхлүүлсэн Монголын ширэн бээлийтнүүдээс өнөөдөр 64 кг-ын жинд Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ тоглоно. 2009 оны Миланы дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан тэрбээр өнгөрсөн наймдугаар сард БНСУ-ын Инчён хотноо болсон Азийн аваргад түрүүлж, форм сайтай байгаагаа харуулсан. Энэ удаад ч бокс сонирхогчид, дэмжигчид түүнд ихээхэн итгэл найдвар хүлээлгэж буй.

ДАШТ-ий хуваарь ёсоор өнөөдөр 64 кг-ын жингийн эхний тулаанууд болох ба Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Камеруны боксчин Бабу Махаман Смайлатай тулалдах юм.

С.Цэлмэг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж