Kindle Fire таблетын зах зээлд гал асаалаа

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Kindle Fire таблетын зах зээлд гал асаалаа

Amazon.com өчигдөр Kindle Fire шинэ таблетаа танилцуулж, ширүүн өрсөлдөөнтэй байгаа зах зээлд дахин хямдарлын гал асаалаа. Ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс хамгийн их сонирхол татаж, хүлээлт үүсгээд байсан энэхүү таблет ердөө 199 ам.долларын үнэтэй юм.

Kindle Fire нь 7 инчийн мэдрэгч бүхий дэлгэцтэй, 8 GB багтаамжтай, 8 цаг цэнэгээ барих чадвартай, Wi-Fi-тай,  USB 2.0 оролттой, 3.5 mm stereo audio jack-тай.

Уг таблет нь ном унших, кино болон телевиз үзэх, интернэт хөтөч ашиглан хайлт хийх болон тоглоом тоглох боломжтой, flash дэмждэг Amazon Silk нэртэй броузер дээр ажиллах аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж