
Уралдаанд ирүүлэх загвар нь дараах шаардлагыг хангасан байх аж. Тухайлбал цол тэмдгийн диаметр нь 40 мм-ээс хэтрэхгүй байх, Загвар нь татварын албаны чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогийг тусгасан байх, Загвар дизайны өвөрмөц шийдэлтэй, дахин давтагдашгүй хийцтэй байх зэрэг.
Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2011 оны 03 дугаар сарын 14-ний дотор Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Нэгдсэн үндэсний гудамж 5, Татварын ерөнхий газрын 503 тоот өрөөнд зохиогч буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүлээн авна. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг томилогдсон ажлын хэсэг тавигдсан шаардлагын дагуу дүгнэж 2011 оны 4 сарын 1-ны дотор шалгаруулж дараах байр эзлүүлнэ. Уралдаанд түрүүлсэн бүтээлийг 1300000 төгрөгөөр шагнахаар төлөвлөөд байна.