Эмэгтэйчүүдийг дэмжих аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийг дэмжих аян эхэллээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Жендэрийн үндэсний хороо, МҮОН-ийн радио, телевиз санаачлан “Эмэгтэйчүүд ч чадна” аяныг аравдугаар сарын 1-нээс эхлэн зарлалаа. Дэлхийн улс орнуудын дээд төвшний удирдлагуудын баталсан Мянганы хөгжлийн зорилтоор Монгол Улсын хүлээсэн нэг том зорилго бий. Тэр бол 2015 он гэхэд парламентад эмэгтэйчүүдийн эзлэх төлөөллийг 30 хувьд хүргэх явдал юм. Дөрөвхөн жилийн дараа үүний биелэлтийг дэлхий нийтийн өмнө тайлагнах ёстой. Гэтэл өнөөдөр УИХ-д гурван эмэгтэй гишүүн сууж байна.

Монголын нийгэмд чадалтай, боловсролтой олон эмэгтэй бий. Иймд УИХ-ын намрын чуудганаар батлах Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгад эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжсэн заалт оруулах, эмэгтэй нэр дэвшигчдэд квот тогтоож өгөхийг уг аянаар дэмжих зорилготой. Нийгмийн уламжлалт сэтгэл зүй, сонгуулийн цэвэр мажоритар тогтолцоо, бэл бэнчин, мөнгө төгрөгөөр хэмжигдэх болсон сонгуулийн сурталчилгаа зэрэг сөрөг хандлага эмэгтэй нэр дэвшигчид сонгогдох бололцоог хаадаг. Иймд Сонгуулийн хуулиа эмэгтэй нэр дэвшигчдэд ээлтэй болгож гаргахад аяны гол зорилго оршиж байна. Энэ аянд зохион байгуулагчдаас гадна улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамтран оролцох юм.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж