“Хотол цагаан” жүжиг квоттой байсныг гэрчилнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

“Хотол цагаан” жүжиг квоттой байсныг гэрчилнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл улс төрийн зэрэгцээ ном туурвил, уран зохиолын чиглэлд хүч сорьж байгаа. Түүний туурвисан “Ногоон нүдэн лам” роман хэдэн жилийн өмнө уншигчдын сонирхлыг татаж байсан бол ойрмогхон “Хотол цагаан” хэмээх радио жүжиг бичсэн нь алтан фондод оржээ.

    Уг жүжгийг Ц.Оюунгэрэл Монфемнет үндэсний сүлжээний захиалгаар бичиж радиогийн ахмад сэтгүүлч Б.Батцэрэн найруулжээ. “Хотол цагаан” нь XIII зууны үед амьдарч байсан Хотуллан гүнжийн бодит түүх, монгол бөхийн өмсгөлийн домгоос сэдэвлэн зохиосон жүжиг юм байна. Чингис хааны үед эмэгтэйчүүдийг улс төрд оруулах квотын систем байсныг ч тухайн үеийн түүх гэрчилдгийг уг жүжигт тусгажээ.

                            Д.ОЮУН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж