Уул уурхайгаас 873 тэрбумыг төвлөрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

Уул уурхайгаас 873 тэрбумыг төвлөрүүлнэ

Ашигт малтмалын газраас гаргасан судалгаагаар манай улс 2008 онд 9.4 сая тонн нүүрс олборлосноос 5.2 сая тонныг дотооддоо хэрэглэж, 4.2 сая тонныг экспортолж байжээ. Харин 2009 онд 19.8 сая тонн олбор­лож, 14 сая тонныг дотооддоо ний­лүүлж, 5.8 сая тонныг гадагш гаргасан байна. 2010 онд нийт 25 тонн нүүрс олборлож, 18.2 сая тонныг экспортолжээ. Түүнчлэн өнөөдөр төсвийн гуравны нэг хувийг нүүрснээс бүрдүүлэх болсон байна. 2009 онд улсын төсөвт алтнаас 60.5 тэрбум, нүүрс­нээс 75.8 тэр­бум, зэсээс 237.2 тэрбум төгрөг төвлөрчээ. Харин 2011 онд уул уурхайн салбараас нийт 873 тэрбум төгрөгийн орлого оруулахаар төлөв­лөсөн байна.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж