Еврогийн хүү ирэх сард өснө

Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

Еврогийн хүү ирэх сард өснө

Еврогийн хүүг хамгийн бага буюу нэг хувьд тогтоон барьж байсан Европын Төв банк ирэх дөрөвдүгээр сард хүү өсч болзошгүй гэж таамаглаж байна. Европын орнуудад бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж буй үнийн хөөрөгдлийн энэ  үед Европын Төв банк  еврогийн хүүг нэг хувьд барьж байх шийдвэр гаргажээ. Харин ажиглагчид үүнийг ирэх сард еврогийн ханш нэмэгдэхийн дохио гэж үзэж байгаа юм. Хүнсний бараа бүтээгдэхүүн болон эрчим хүчний үнэ нэмэгдэж буй энэ үед инфляци нэмэгдэнэ гэсэн таамаг байгаа. Өнгөрсөн лхагва гаригт л гэхэд Бразилийн төв банк гурван сарын хугацаанд хоёр дахь удаагаа хүүгээ нэмжээ. Английн банкууд ч хүүг өсгөхгүй байхаар чармайж байгаа аж. Хүү өндөр байдаг баян орнуудын төв банкууд харилцагчид болон бизнесийн хөрөнгө оруулагчдаа алдаж, эдийн засгийн хямралыг даван гарахад саад болж болзошгүй болоод байна. Харин эдийн засаг нь өсч буй орнуудын хувьд өөр бэрхшээл бий. Хүүг өсгөх нь гадаадын хөрөнгө оруулагчдын халаасыг зузаалж чадна. Үр дүнд нь  санхүүгийн зах зээл бужигнаж, мөнгөний ханш нэмэгдсэнээр жижиг, дунд үйлдвэрүүдийн өрсөлдөх чадвар буурч болзошгүй.  Европын Төв банкны эдийн засагчид еврогийн хүүг ирэх есдүгээр сар хүртэл өсгөхгүйгээр барина гэж таамаглаж байсан ч хүү илт өсөх хандлага гарч иржээ. Европын холбооны орнуудад инфляци өнгөрсөн нэгдүгээр сард 2.4 хувиар нэмэгдсэн нь Европын Төв банкны таамаглаж байснаас хол давсан юм.

Еврогийн нэг ам.доллартай харьцах үнэ хамгийн сүүлийн үеийн байдлаар 1.3950 байна.

Европын Төв банк  энэ сард хүүг барих шийдвэр гаргасан нь хүүг хамгийн бага хэмжээнд барихаар авч буй 22 дахь арга хэмжээ аж.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж