Засгийн газар ээлжит бус хурал хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Засгийн газар ээлжит бус хурал хийнэ

Засгийн газар ээлжит бус хуралдаанаа өнөөдөр 12.00 цагт зарлахаар болжээ. Тус хуралдаанаар цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас Дархан-Сэлэнгэ аймгуудад үүссэн эрчим хүчний доголдол, мөн ургац хураалтын ажил цаг агаарын саатлаас болж, хэр зэрэг хохирол амссан, тэдгээрийг даван туулах чиглэлээр холбогдох газрууд хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл сонсч, холбогдох шийдвэрүүдийг гаргах юм байна. Цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас өндөр хүчдэлийн 23 шон хугарч унан, өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Сайхан, Ерөө, Хүдэр, Орхон, Орхонтуул, Цагаантолгой сум, Дархан-Уул аймгийн Дархан сумын 3, 15 дугаар баг, Хонгор сумын Хараа багийн нийт 6480 хэрэглэгч цахилгаангүй байна. Өндөр хүчдэлийн шонг дахин сэргээн босгохоор 100 гаруй хүн ажиллаж буй бөгөөд энэ ажлыг гүйцэтгэх болон үүссэн хохирлыг нөхөхөд 874 сая төгрөг гаргах шаардлагатай болсон юм. Тиймээс дээрх хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах асуудлыг Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд М.Энхболд ээлжит бус хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж