Деми Мур залуу нөхрөөсөө салсан уу?

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Деми Мур залуу нөхрөөсөө салсан уу?

Холливуудын жүжигчин Деми Мур хуримын ойгоо ганцаараа тэмдэглэж буй уураа яаж гаргахаа мэдэхгүй байна гэж  “Twitter”-тээ бичжээ.  “Сүнс” киноны од 48 настай Деми Мур залуухан нөхрөөсөө салж буйгаа хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа бололтой. Түүнээс 15 насаар дүү Эштон Катчер өөр бүсгүйтэй үдэшлэгт явсан талаар өнгөрсөн баасан гаригт “Radar Online”-д мэдээлжээ. Тус сайтад мэдээлснээр Эштон Катчер эхнэрээ араар нь тавьсан нь анхны удаа биш гэнэ. Деми Мурыг гэртээ хуримын зургаан жилийн ойг ганцаараа тэмдэглэж байх үед Катчер Калифорнийн Сан Диего зочид буудалд архи дарсаар бялхсан үдэшлэгт өөр бүсгүйтэй зугаацаж байжээ. Үдэшлэгт ирсэн  нэгэн хүн “Эштон хуримын ойгоо тэмдэглэж байх ёстой хүн биш бил үү гэж асууж байсан гэнэ. Катчер учир ургуулсан бүсгүйдээ Деми Мураас салсан ч хүмүүс одоохондоо мэдээгүй байгаа гэж ярьж байжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж