“Харанга” бүсгүйчүүддээ бэлэг барина

Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

“Харанга” бүсгүйчүүддээ бэлэг барина

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Харанга” хамтлагийн Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөрт зориулан “Marshall Luxury” клубт хийх “Happy women Haranga march-8” тоглолт олны сонирхлыг татаж байна. “Харанга”-д хайртай бас “Харанга”-ынханд хайртай бүсгүйчүүдэд зориулсан энэхүү тоглолтыг “Харанга”-тай байнга хамтран ажилладаг “Жалам хар” брэнд ивээн тэтгэж байгаа бөгөөд азтай, жаргалтай үзэгчид “Жалам хар”, Сэнгүр брэндүүдийг хүртэх юм. Үе, үеийн эмэгтэйчүүдийн шүтээн болсон “Харанга” хамтлагийн үе үеийн хит дуунууд энд эгшиглэх юм. Дахин сануулахад “Харанга” хамтлагийн “Happy women Haranga march-8” тоглолт маргааш 19.00 цагт “Marshall Luxury” клубт болно.

    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж