Грекийн бонд долоо дахь өдрөө унаж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Грекийн бонд долоо дахь өдрөө унаж байна

Хоёр жилийн хугацаатай Грекийн бондийн ханш долоо дахь өдрөө унаж, арван жилийн хугацаатай бонд нь Германы бондноос ханшийн хувьд улам зөрүүтэй болж байна. Грекийн санхүүгийн хямрал дуусах болоогүй байна. Грекийн эдийн засаг яг л сүйрэл рүүгээ алгуурхнаар явж байгаа галт тэрэгтэй адил байна ажиглагчид зүйрлэж байна. Грекийн 10 жилийн хугацаатай бондийн хүү 16 оноогоор өсч, 7.4 хувь болсон байна. Харин хоёр жилийн хугацаатай бонд нь 82 оноогоор өсч, 7.78 хувь болсон. “Ийм хүүтэй бондын ачааллыг Грек давж чадахгүй” гэж эдийн засагчид болгоомжилж байна. 2009 оны төсвийн алдагдал нь багадаа 12.9 хувь болж байна гэж Грекийн сайд нар өчигдөр мэдэгдсэн нь өмнө нь 12.7 хувь гэж тооцоолж байснаас өндөр байгаа юм. Европын холбооны дүрмийн дагуу гишүүн улсын төсвийн алдагдал гурван хувь дотор байх ёстой байдаг. Грекийн санхүүгийн хямрал еврозоны бусад гишүүн улсуудын санхүүгийн байдалд мөн нөлөөлж байгаа юм. Еврозон дахь хамгийн хүчтэй эдийн засаг гэж тооцогддог Германы хоёр жилийн хугацаатай бондын ханш дөрвөн оноогоор буурч, 0.92 хувь болсон бол 10 жилийн хугацаатай бонд нь хоёр оноогоор унаж, 3.10 хувь болсон байна. Гэсэн ч улаан өндөгний баяртай холбоотойгоор жижиглэнгийн худалдаа өсч байгаа нь Европын эдийн засагт сайн мэдээ болж байна. АНУ-д Нью-Йоркын хөрөнгийн биржийн индексүүд өссөн байна. Нью-Йоркын бирж дээр алт, газрын тосны үнэ буурч, харин долларын ханш чангарсан байна. Газрын тосны үнэ 49 центээр буурч, 85.39 ам.доллар болсон.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж