Сангийн яамныхан цусаа хандивлахыг уриалав

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Сангийн яамныхан цусаа хандивлахыг уриалав

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор аливаа улсын нийт хvн амын 3-5 хувь нь цусны донорын хєдєлгєєнд хамрагдвал шаардлагатай хэрэгцээгээ бvрэн хангана гэж vздэг. Тэгвэл Монгол Улсын хувьд энэ vзvvлэлт ердөө 0,7 хувь байгаа нь тун хангалтгvй аж. Тухайлбал, Цус сэлбэлт судлалын үндэсний төв 7-20 хоногийн нөөцтэй байх ёстой гэнэ. Гэтэл сүүлийн үед цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ эрс нэмэгдэж, сайн дураараа цусаа өгөх доноруудын тоо эрс цөөрснөөс  цусны нөөцийн асуудал хүндрэлтэй байдалд оржээ. Үүний улмаас  аюултай өвчин туссан бяцхан үрсээс эхлээд аваар осолд орсон, мэс засал хийлгэсэн хүндрэлтэй өвчтөнүүд  шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүнээр хангагдаж чадахгүй, амь нас, эрүүл мэндээ алдах аюул тулгарч буй юм.

Иймд Сангийн яамны хамт олон энэхүү хүндрэлтэй байдлаас гарахад бага ч болтугай хувь нэмэр оруулж, цусаа хандивлах ариун үйл хэрэгт манлайлан оролцож, Сангийн яамны 100 жилийн арга хэмжээний хүрээнд “100 САНХҮҮЧ-100 ДОНОР” хөдөлгөөнийг өрнүүлэн бусад яам тамгын газар, төрийн байгууллагуудын ажилтан албан хаагчдыг цусаа хандивлахыг уриаллаа. Сайн дураараа донорын хєдєлгєєнд нэгдэж, авлагагvйгээр цусаа єгєх нь хvнлэг, энэрэнгvй ёсны хамгийн том илэрхийлэл байх болно.

Энэхүү уриалгын эхлэл болгож Сангийн яамны хамт олон Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран маргааш 10.00 цагаас Сангийн яамны байранд цусаа хандивлах үйл ажиллагааг эхлүүлэхээр болжээ. Энэхүү санаачлагыг дэмжиж Сангийн сайд С.Баярцогт, дэд сайд Ч.Ганхуяг, Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр, Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав  болон яамны удирдлага, хамт олон цусаа хандивлахаар болсон байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж