Несат хар салхи Хонконгод хүрчээ

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Несат хар салхи Хонконгод хүрчээ

Несат хар салхины улмаас Хонконгод  сургууль, санхүүгийн зах, бизнес үйлчилгээний бүх газруудыг хаажээ. Асар хүчтэй далайн хар салхи, аадар бороо Хонконгийн газар нутгийг бүхэлд нь хамарсан байна.  Хонконгийн цаг агаарын газраас наймдугаар зэргийн хүчтэй хар салхины аюулын талаар орон нутгийн цагаар өнөөдөр 05:00 цагийн үед мэдээлжээ. Ачаа тээвэр болон зарим чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг цуцалж, галт тэрэгний  зарим хуваарьт үйлчилгээг зогсоосон байна. 100 км/цагийн хурдтай салхины улмаас хотын гудамжаар явахад маш аюултай нөхцөл байдал үүсээд байгаа ажээ. Шон таксин дээр унаснаас хоёр хүн бэртсэн талаар орон нутгийн радиогоор мэдээлсэн байна.

Нам дор газар байрлалтай нэгэн хорооллын 50 гаруй оршин суугчийг яаралтай нүүлгэн шилжүүлэх болсон талаар орон нутгийн телевизээр мэдээлсэн байна. Тус улсын агаарын тээврийн компани зарим нислэгээ цуцлах болсноо мэдэгджээ. Долоо хоногийн эхээр Филиппинийг дайрч, 18 хүний амийг авч одсон Несат хар салхи Хятадын Хайнань арлыг чиглэж буй талаар цаг уурын газраас мэдээлсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж