Гуантанамод цэргийн шүүх хурал явуулна

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Гуантанамод цэргийн шүүх хурал явуулна

АНУ-ын тэнгисийн цэргийн USS Cole онгоцыг бөмбөгдсөн террористуудыг шүүх хурлыг Кубын Гуантанамо арал дээрх цэргийн баазад явуулах гэж байна. 2000 онд Адены буланд 17 далайчныг хөнөөж, цэргийн онгоцыг бөмбөгдсөн хэрэгт Саудын Арабад төрсөн тэрбумтан Абд аль Рахим аль-Наширыг буруутгаж байгаа юм. АНУ-ын Батлан хамгаалах яамны цэргийн комисс шүүх хурлыг явуулах шүүгч, яллагч болон өмгөөлөгчдийг томилох юм байна. Шүүх хурлыг 30 хоногийн дотор зарлан хуралдуулах ажээ. АНУ-ын Батлан хамгаалах Аль Наширийг 2000 онд  Адены буланд болсон алан хядлагын гол зохион байгуулагч гэж буруутгажээ.

Харин Аль-Наширын өмгөөлөгч АНУ-ын Батлан хамгаалахын цэргийн комисс түүнд цаазын дээд ял оноох эрхгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.  АНУ Абд аль Рахим аль-Наширыг 10 жилийн өмнө баривчлан Гуантанамо дахь шоронд хорьсон юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж