Волейболын залуучуудын АШТ болно

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Волейболын залуучуудын АШТ болно

Монголын волейболын холбооноос зохион байгуулдаг залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ жил “Гоё кап” нэртэйгээр зохион байгуулагдах гэж байна. 10 дахь жилдээ зохион байгуулах залуучуудын УАШТ-ийг “Витафит” компани ивээн тэтгэх ажээ. Тэмцээнийг нээлттэй хэлбэрээр зохион байгуулж байгаа учир 17-22 насны тамирчдаар багаа бүрдүүлсэн нийслэл, хот хөдөөгийн бүхий л баг тамирчид улсын аваргад өрсөлдөх боломжтой юм байна. Түүнчлэн Монголын волейболын үндэсний лиг одоогоор сонирхогчийн статустай, мэргэжлийн төвшинд хүртлээ хөгжөөгүй байгаа тул дээд лигт харьяалалтай багийн 17-22 насны тамирчид залуучуудын улсын аваргад оролцох боломжтой гэнэ. Тэмцээн энэ сарын 1-нд Спортын төв ордонд эхэлнэ. Харин Монголын волейболын үндэсний лигийг энэ сарын сүүлээр эхлүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ. Одоогоор заалны асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа тул тэмцээний тов тодорхойгүй байгаа гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж