
Индонезийн уулархаг районд 18 зорчигчтой онгоц осолджээ. Хамгийн сүүлд тогтоосон байрлалаар аврах багийн ажилтнууд Суматрийн хойд хэсэгт орших Бахорок сууринд эрлийн ажлаа эхэлжээ. CASA C-212 онгоц Суматрийн хойд хэсгээс Асех муж руу нисч байсан байна. Онгоц хамгийн сүүлд ослын дохио өгснөөс хойш нислэгийн удирдлагаас холбоо тасарчээ. Онгоц орон нутгийн цагаар 7:28 үед осолдсон гэж албаны хүмүүс мэдээлсэн байна. Индонезид агаарын зорчигч тээврийг хамгийн найдвартайд тооцдог ч осол их гардаг ажээ. Өнгөрсөн тавдугаар сард Индонезийн зорчигч тээврийн онгоц Папуад осолдож байсан юм байна.
Н.Энх