Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Сүлд дуучин болжээ

“Тусгай салаа”
киноны Сүлдийн дүрээр олонд танигдсан жүжигчин А.Алтанхуяг бас нэгэн авьяас
тодорлоо. Тэрбээр  “Хос зүрх” хэмээх
дууныхаа клипийг гаргаад байгаа аж. А.Алтанхуягийн шинэ уран бүтээл болох “Хос
зүрх” дууны үгийг Д.Үүрийнцолмон, аяыг А.Аранзай бичжээ. Харин клипийг “
Sphinx студийн уран бүтээлчид хийжээ. Жүжигчин А.Алтанхуягийн хувьд одоогоор “Great paragon pictures”-д ажиллаж байгаа юм.

А.Алтанхуяг
“Намайг дуулах болсонд олон хүн гайхаж магадгүй ээ. “Тусгай салаа” кинонд хамтран
тоглосон уран бүтээлчидтэй хамт орон нутагт аялан тоглолт хийж байх үеэр,
үзэгчид намайг киноныхоо дууг дуулахыг сонсоод цаашид үргэлжлүүлэн дуулаачээ
гэсэн хүсэлт тавьсан. Тиймээс л би дуулж эхэлсэн” хэмээн хэлсэн.

Түүний шинэ
уран бүтээл болох “Хос зүрх” дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.

М.Анир

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж