
Уг наалтыг МОХ-оос энэ сарын 22-нд их, дээд сургуулиудад тараах байсан ч хэвлэлтийн шаардлага хангаагүйн улмаас дахин буцаажээ. Буцаасан нэмэлт хэвлэлтийг ирэх аравдугаар сарын 8-нд тараах юм байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих нийт 98 мянган оюутан байдгаас дөнгөж 70 орчим хувьд нь наалт тараасан аж.
Цахим картын наалт хүрэлцэхгүй байгааг ашиглан гадуур 30-40 мянган төгрөгөөр шаглан зарж байгаа гэнэ.
Холбогдох байгууллагаас энэ мөрөөр шаглан худалдаалж байсан оюутнуудыг тогтоож арга хэмжээ авсан аж.