Калашников бууны шинэ загвар гарна

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Калашников бууны шинэ загвар гарна

ОХУ-ын арми Калашников бууны шинэ загвар гарах хүртэл энэ төрлийн галт зэвсэг худалдан авахгүй байх шийдвэр гаргажээ. Армийн генерал Николай Макаров хэвлэлийнхэнд хандаж армийн зэвсгийн нөөцөд энэ төрлийн зэвсэг дэндүү их байгаа учраас дээрх шийдвэрийг гаргасан гэж мэдээлсэн байна. Калашников бууны шинэ загварыг энэ жилийн эцсээр үйлдвэрлэх юм. Армийн гол хэрэглэгдэхүүн болсон Калашников бууг зохион бүтээгч, өдгөө 91 настай Михайл Калашниковоос  ОХУ-ын арми бууны захиалгыг түр зогсоох шийдвэр гаргасныг нууцалж байгаа ажээ. “Түүний зохион бүтээсэн бууг Оросын арми авахаа больсон гэж түүнд хэлж зүрхлэхгүй байна” хэмээн ахмад зохион бүтээгчийн гэр бүлийн нэгэн гишүүн “Известия” сонинд мэдээлсэн байна.

Хамгийн хүнд зэвсэгт тооцогддог Калашников бууг 1940-өөд оноос ОХУ-ын армид нэвтрүүлснээс хойш  дэлхийн олон оронд үйлдвэрлэх болсон юм. Калашников бууны хамгийн анхны загвар AK-47-г зохион бүтээснээс хойш AKM гэх мэт загварууд гарсан бөгөөд хамгийн сүүлийн загвар нь  AK-74 загвар аж. ОХУ дахь Калашников бууны үйлдвэрийн эзэн “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа бууны шинэ загвар энэ оны сүүлээр бэлэн болох үед экспортын хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй гэжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж