
Хууль сахиулагч нэгэн эх сурвалжийн мэдээлснээр онгоцны загварт тэсрэх бөмбөг суурилуулсан этгээд олон нийтэд аюул учруулж амжаагүй гэнэ. Тэрбээр өмнө нь 2010 онд Холбооны мөрдөх товчооны ажилтнуудад “Жихад” хэмээх алан хядах үйл ажиллагаа зохион байгуулна гэж заналхийлэл явуулж байжээ.
Түүнийг террористуудтай холбоотойг одоогоор тогтоогоогүй бөгөөд интернэтээс үзсэн видеог туршиж үзэх гэсэн байж болзошгүй гэж таамаглаж байна. Онгоцны загварт суурилуулсан тэсрэх бодисын маш бага хувь нь жинхэнэ аюултай бодис байжээ. Массачусетс мужид түүнийг шүүх шүүх хурал ирэх даваа гаригт болох юм байна. Одоогоор түүнийг урьдчилан саатуулах төвд хорьж байгаа ажээ.
Н.Энх