Япончууд хамгийн жижиг гар утас үйлдвэрлэв

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

Япончууд хамгийн жижиг гар утас үйлдвэрлэв

Японы Willcom компани WXO3А хэмээх гар утас зохион бүтээсэн байна. Энэхүү гар утас нь 70 мм-ийн урттай, 32 мм-ийн өргөнтэй бөгөөд 33 грамм жинтэй аж.

Шүдэнзний хайрцагны дайтай ч энэхүү утсанд орчин үеийн техник технологийн бүхий л ололт амжилтыг шингээж чадсан байна.

Нэг инчийн OLED Дэлгэц, Вluetooth, micro USB порт гээд өнөө цагийн гар утсанд байдаг бүх үзүүлэлтийг агуулжээ.

Энэхүү бүтээгдэхүүнийг ирэх арванхоёрдугаар сараас дэлхийн зах зээлд нийлүүлэх ба чухам ямар үнэтэй байхыг үйлдвэрлэгчид тогтоож амжаагүй байна. WХ03А-ийг удахгүй Гиннесийн ном бүртгэж авахаар төлөвлөжээ.

Израилийн Моdu компани өмнө нь 40 грамм жинтэй гар утас үйлдвэрлэж, Гиннесийн номонд бүртгүүлсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж